А.Идэрбат-ын

СУДАЛГАА

Эдийн засаг болон хувьцааны
Судалгаа, Шинжилгээ

А. Идэрбат

Санхүүгийн зөвлөх, хөрөнгө оруулалтын аналист, хөрөнгө оруулагч, зохиолч, энтрепренер.Үүсгэн байгуулсан/хамтран үүсгэн байгуулсан компаниуд:- “Апекс Капитал” ХХК, Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк.
- “AvtaMata”, Монголын анхны робо-зөвлөх аппликэйшн.
- “Акумулус Групп”, Хөрөнгийн менежмент, зээл, санхүүгийн боловсрол руу чиглэсэн холдинг компани.
Тэрээр санхүүгийн боловсрол, контент, дадал зуршил өөрчлөх аппликейшн болон бүтээгдэхүүнүүд дээр суурилан, харилцагчдаа хуримтлуулагч, хөрөнгө оруулагч, эцэстээ санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болгох эрхэм зорилгыг урдаа тавьсан.

Бүтээгдэхүүнүүд

F*CK YOU
MONEY

21-Р ЗУУНЫ МӨНГӨ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮРМИЙГ ҮНДЭСЭЭС НЬ СУРАЛЦ

THE POWER

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧДААС СУРАЛЦАЖ, ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨ.

F*CK YOU MONEY 2

TIME TO DIE

Дотоод хүнээ ойлгох, ялан дийлэх, эрх чөлөөтэйгөөр дахин төрөх. Таны хөрөнгө оруулалтын мэдлэг, дадал зуршил, үзэл санааг өөрчлөх ном.

А.Идэрбат-ын

Судалгаа
Шинжилгээ

Дэлхийн эдийн засгийн судалгаа болон дэлхийн топ компаниудын хувьцааны шинжилгээг цаг алдалгүй унших боломж.

#Skool

Video

Хөрөнгө оруулагчдын community-д нэгдэхийг хүсвэл >>>

#Courses

А. Идэрбат

БОРЛУУЛАЛТАА 10 НУГАЛЖ, БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛ!!!

Борлуулалтын нууц хууль

А. Идэрбат

МӨНГӨНИЙ ДҮРЭМ
MASTERY

Мөнгөтэй хүний хууль

Санхүүгийн тайлан 3.0

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа тодорхойл.

#Апплэкэйшн

AVTAMATA

Таны хувийн санхүүгийн нарийн бичиг

PLATO KNOWLEDGE LABS

learn. grow. succeed

Холбоос

маргаашийн сайн сайхны төлөө арга хэмжээ яг одоо ав

Skool заавар

Video

Одоо хүртэл нэгдэх эсэхээ шийдэж чадахгүй, эргэлзсээр байна уу?

Судалгаа
Шинжилгээ

Энэхүү багц судалгаа, шинжилгээнд 3 төрлийн материал багтсан байгаа, үүнд:
- ИРАНЫ СТРАТЕГИЙН ТООЦООЛОЛ
- ДЭЛХИЙН СТРАТЕГИЙН СИМУЛЯЦИЙН СИСТЕМ
- ХОРМУЗЫН ХООЛОЙ ХЯМРАЛ

Ираны стратегийн тооцоололЭнэхүү тайлан нь маргааны гол тоглогч болох Ираны дотоод бүтэц, шийдвэр гаргах логикийг нарийвчлан шинжилсэн стратегийн судалгаа юм.Засаглалын бүтэц: Дээд удирдлагын эрх мэдлийн төвлөрөл болон цэргийн байгууллагуудын (IRGC, Artesh) хоорондын харилцан хамаарлыг судалсан.Цэргийн нөөц: Ираны баллистик пуужин, дрон болон кибер дайны чадамжийг техникийн үзүүлэлтээр нь ангилж, нөөцийн бүртгэл гаргасан.Тоглоом-онолын шинжилгээ: Мөргөлдөөний явцад Иранд үлдэж буй стратегийн сонголтууд болон засаглалын амьд үлдэх тооцооллыг математик загварчлалаар харуулсан.Нурах нөхцөлүүд: Засаглал бууж өгөхөд хүргэж болох цэрэг, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсийн "босго" үзүүлэлтүүдийг тодорхойлсон.Дэлхийн стратегийн симуляцийн системЭнэхүү тайлан нь хямралаас үүдэлтэй дэлхийн их гүрнүүдийн геополитик болон макро эдийн засгийн тулааныг симуляци хийж харуулсан баримт бичиг юм.Их гүрнүүдийн "хөзөр": АНУ, Хятад, Орос зэрэг таван гол тоглогчийн ашиг сонирхол, тэдэнд тулгарч буй материаллаг болон санхүүгийн хязгаарлалтуудыг тодорхойлсон.Цаг хугацааны давхцал: Олон улсын зах зээл болон бондын хүүгийн хүлээлт дээр үндэслэн хямралыг "тэсвэрлэх хугацаа"-г тоглогч нэг бүрээр тооцоолсон.Эрчим хүчний шилжилт: Далайн гарцаас хараат бус "Газрын бэхлэлт" (Overland Fortress) буюу эх газраар дамжих эрчим хүчний хоолойн ирээдүйн ач холбогдлыг шинжилсэн.Дээд хэмжээний уулзалтууд: Хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломжит хувилбарууд болон худалдааны шинэ хэлэлцээрийн бүтцийг загварчилсан.Хормузын Хоолойн Хямралын ШинжилгээЭнэ нь Хормузын хоолой бодитоор хаагдсанаас үүдсэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний цочролын тухай болон хөрөнгө оруулагчдад зориулсан түүхий эдийн зах зээлийн боломжуудыг харуулсан тайлан юм.Каскад нөлөөллийн загвар: Эрчим хүчний үнийн өсөлт нь хэрхэн хөдөө аж ахуй, тээвэр, нефть химийн салбарт шат дараалан нөлөөлөх логик хэлхээг тайлбарласан.Түүхэн жишиг: Одоогийн нөхцөл байдлыг 1973 оны газрын тосны хориг, 1979 оны хувьсгал, 2022 оны Орос-Украины дайн зэрэгтэй харьцуулан үнийн "оргил үе"-ийг таамагласан.Салбарын гүнзгийрүүлсэн шинжилгээ: Европын үйлдвэрлэлийн зогсолт, бордооны хомсдол, Азийн эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэлүүдийг нарийвчлан гаргасан.Хөрөнгө оруулалтын векторууд: Валютын зах зээл, хөдөө аж ахуйн фьючерс, тодорхой хувьцаанууд дээр үндэслэсэн арилжааны өндөр итгэлцэл бүхий зургаан чиглэлийг санал болгосон.

F*CK YOU MONEY

Санхүүгийн эрх чөлөөнд хүр.

Хэн ч өдрийн 8 цаг, 7 хоногийн 7 өдөр ажиллаж, нэг байр, хуучин машин, хэдэн арван жилийн өмнө замхарсан мөрөөдлөө тээгээд тэтгэвэрт гарах ёсгүй!Та өөрийн дүрмээр амьдрах ёстой. Үүний тулд үзэн яддаг ажил, захирал, таныг ашигладаг хүмүүс, хэн ч бай “Fuck You” гэж хэлэх боломжийг өөртөө бий болгох ёстой. Танд амьдралаа өөрөө удирдах боломжийг олгохын тулд “Fuck You Money” номыг бичсэн билээ. Энэ нь мөнгөний ажиллах дүрэм, санхүү, өдөр тутмын дадал зуршлаа ойлгохоос эхэлнэ.
Номын 400 хуудасны турш та сургууль, эцэг эх, найз нөхдийнхөө зааж чадаагүй:
- Эдийн засаг,
- Санхүү,
- Мөнгөний менежмент,
- Бизнес болон амьдралын дүрмүүд,
- Хөрөнгө оруулалтын талаар суралцах юм.
Мөн номд санхүүгийн хүнд хэллэгүүд ашиглаагүй бөгөөд 8-р ангийн түвшинд уншиж, ойлгох чадвартай хүн бүрд зориулагдсан болно. Гэсэн ч танд ойлгомжгүй зүйл тулгарвал санаа зовох шаардлагагүй. Номын хуудаснуудад 100 гаран тайлбар бичлэгийг байршуулсан (Хуудсан дээрх QR кодыг уншуулна уу!) бөгөөд танд 100% санхүүгийн мэдлэгтэй болох баталгаа өгч байна.Эцэст нь та номоо уншиж дуусгаад мэргэжлийн хөрөнгө оруулагч мэт хөрөнгө оруулалт хийх хэмжээний мэдлэгтэй болно. Мөн сүүлийн бүлэгт таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, мэргэжлийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхэд туслах QR кодыг байршуулсан.Доорх холбоос дээр дарж номоо захиалаарай.

F*CK YOU MONEY

Санхүүгийн эрх чөлөөнд хүр.

₮45,000

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ

САНХҮҮГИЙН ТАЙЛАН 3.0

Төлөвлөгөөгүй хүн хаа ч хүрдэггүй.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа ол!

Сайтар боловсруулсан төлөвлөгөөгүйгээр хэчнээн мундаг, хичээл зүтгэлтэй хүн байлаа ч амжилтанд хүрэх хэцүү.Энэ нь бидний ажил, амьдралын зорилгод бүгдэд нь тусгалаа олдог. Амжилттай хөрөнгө оруулагч болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ч бас адилхан.Мөнгөө зөв удирдан санхүүгийн эрч чөлөөнд хүрэхэд танд дэг журам, мэдлэг чадвараас гадна хамгийн чухал нь сэдэл, хүсэл зориг хэрэгтэй.Ихэнх хүмүүс хэмжээлшгүй баян болохыг хүсдэг ч хэрхэн, яаж мөнгө олох эсвэл олсон мөнгөө хэрхэн удирдахыг мэддэггүй ба сурах ч хүсэлгүй байх нь олон. Учир нь тэд санхүүгийн төлөвлөгөө гаргах болохоороо л маш их ажилтай, хэтэрхий завгүй гээд өөрийн бодит санхүүгийн байдалтай нүүр тулж чадалгүй хойшлуулсаар байдаг.Зарим хүмүүс нэг удаагийн их мөнгө олж баяжих талаар мөрөөддөг. Үнэндээ нэг дор их мөнгө олох нь таны санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Сугалаанаас асар их мөнгө хожсон боловч хэдхэн жилийн дараа санхүүгийн байдал нь өмнө байснаасаа ч дордсон маш олон хүмүүсийн жишээ үүнийг гэрчилнэ.Хэрэв та гэнэт олдсон тэр их мөнгийг удирдах чадвар, мэдлэггүй бол урт хугацаандаа тэр хөрөнгөнөөсөө өгөөж хүртэх боломж хомс юм.Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өдөр бүр золиос гаргаж, олсон мөнгөө хадгалахаас гадна зөвхөн танд тохирсон газрын зураг мэт төлөвлөгөө байх ёстой. Хувь хүнд тохирсон, 5, 10, 15 жилийн тайлан гаргахад дараагийн асуулт тулгарч эхэлдэг.- Өөрийн санхүүгийн эрх чөлөөг тодорхойлох
- Ямар хугацаагаар, хэр их хуримтлуулах вэ?
- Хаашаа хөрөнгө оруулах вэ?
- Хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлэх вэ?
Та хувийн санхүүгийн тайлангаа гаргуулснаар:
- Орлого, зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцаж яг одоо та болон таны гэр бүлийн санхүүгийн эрүүл мэндээ оношлох.
- Таны тодорхойлсон санхүүгийн супер эрх чөлөөнд таныг хүргэх 5-н шаттай танилцаж, өнөөдрөөс хөрөнгө оруулж эхлэх.
- Танд санал болгох мэргэжлийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багцтайгаа танилцана.
- Сар бүр хөрөнгө оруулах хэмжээ болон танд санал болгох багцын дагуу 5, 10, 15 жилийн хөрөнгийн өсөлтийн төсөвлөгөө гаргуулна.
Хувийн санхүүгийн тайлангийн зорилго нь таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг чиглүүлэх, хөрөнгө оруулалтын багцыг тодорхойлж санхүүгийн ирээдүйгээ өөрчлөх үндэс суурийг тавих юм.Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үе шатаа олон алхам болгон хувааж төлөвлөснөөр бага багаар амжилтанд хүрч зорилгодоо хүрэхэд илүү дөхөм байдаг тул доорх байдлаар хувааж авч үзсэн болно.Тодорхой зорилго тавьсан цагт л та юунд тэмүүлж байгаагаа мэдэж чадна!

САНХҮҮГИЙН ТАЙЛАН 3.0

Төлөвлөгөөгүй хүн хаа ч хүрдэггүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа ол!

₮50,000

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ

POWER

Бод. Бич. Харилц. Амжилтад хүр.

Энэхүү номыг хэрхэн уншиж, ойлгож, хэрэгжүүлэх вэ?Бичих чадвар шиг гүн гүнзгий, нарийн төвөгтэй сэдвийг суралцана гэдэг асар том даалгавар гэдгийг 2021 оны зун анх номоо бичиж эхлэхдээ ойлгосон.Гэвч номоо бичиж эхлэхээс ч өмнө, 2 том асуулт намайг хэдэн сарын турш зовоосоор байв.
“Хаанаас эхлэх вэ?”
Яг ямар төрлийн бичвэрт анхаарлаа хандуулах ёстой вэ?Presentation/Илтгэл, тайлан, и-мэйл, sales pitches/ борлуулалтын илтгэл, хөрөнгө оруулалтын санал, блог, бүлэг, ном, сошиал медиа пост зэрэг жагсаалт үргэлжилсээр л байлаа.“Уншигч бүрийн бичих чадварын түвшнийг хэрхэн тооцоолох вэ?”И-мэйл, тайлан, presentation/илтгэл, бичвэрээрээ бусдыг ятгаж, өөрт ашигтай хэлцлийг хийж, карьераа дараагийн түвшинд аваачсан мэргэжлийн хүмүүст анхаарлаа хандуулах ёстой юу?Эсвэл компанийн үүсгэн байгуулагчид, энтрепренерууд руу илүүтэйгээр чиглэж, сошиал медиа, сурталчилгаа, борлуулалтын бичвэрүүдэд анхаарлаа хандуулах ёстой юу?Эсвэл цэгцтэй өгүүлбэр бичиж, цогцолбор бичиж, цаашлаад гайхалтай эсээ бичиж сурах хүсэлтэй сурагчид руу анхаарах ёстой юу?Би дээрх хоёр асуултын хариуг хоёуланг нь энэхүү номонд шингээсэн. Та аль ч түвшний бичих чадвартай, ямар ч төрлийн бичих чадварыг эзэмших хүсэлтэй байж болно. Бичих чадварыг бүхий л талаас нь тайлбарласан бөгөөд танд хүссэн газраасаа эхэлж, хүссэн үр дүндээ хүрэх боломжийг олгох юм.

POWER

Бод. Бич. Харилц. Амжилтад хүр.

₮50,000

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ